Та тусгаар ном юм уу баримт дээр ирсэн эсэхээ хуудасны зүүн дээд өнцөгт гарч ирэх гарчигнаас эсвэл нүүрний зургийг харж мэдэх боломжтой. Зарим цуглуулгад эдгээр нь агуулгын хүснэгттэй байдаг бол зарим нь зүгээр л тухайн хуудасны дугаарыг харуулаад, өмнөх болон дараагийн хуудсууд руу чиглүүлэх товчнуудтай байдаг. Агуулгын хүснэгт дотор тухайн хэсэг нь тодорч харагдах ба хүснэгт доторх фолдерууд дээр дарж нээгээд, номны дээд хэсэгт дарж хаана.
Доор таны одоо харж байгаа хэсгийн(сэдэв) текст байгаа. Түүнийг уншиж дууссаны эцэст хуудсын доод хэсэгт таныг дараагийн эсвэл өмнөх хэсэг рүү аваачих товчлуур бий.
Доорх бол зарим гарчиг болон нүүрний зургийн товчлуурууд юм. Та ТЕКСТИЙГ ЗАДЛАХ дээр дарж тухайн хэсгийн бүрэн текстийг харна уу. Хэрэв баримт хэт том байвал удах бөгөөд санах ойг ихээр эзэлнэ! Та АГУУЛГЫГ ЗАДЛАХ дээр дарж бүлгүүд, дэд хэсгүүдийн агуулгын хүснэгтийг бүхэлд нь харж болно. Та САЛГАХ дээр дарж баримтын шинэ браузерыг нээнэ үү. (Баримтыг харьцуулах юм уу хоёрыг нэг зэрэг уншихыг хүссэн бол энэ их хэрэг болно.) Эцэст нь хэлэхэд та ямар нэгэн үг хайж байсан бол тэдгээр үгс чинь тодорсон байдлаар харагдана. Та ТОДРУУЛАХГҮЙ гэж тодруулсаныг нь арилгана уу.
![]() | Номын шүүгээг нээх | |
![]() | ![]() | Энэ номыг Нээх/хаах |
![]() | Текстийн энэ хэсгийг харах | |
![]() | ![]() | өмнөх/дараагийн хэсэг рүү очих |
Бүх текстийг харуулах эсвэл үгүй | ||
Агуулгын хүснэгтийг задлах эсвэл үгүй | ||
Хуудсыг шинэ цонхноо нээх | ||
Хайлтыг тодруулах эсвэл үгүй |
Хайлтын хуудаснаас та дараах хэдэн энгийн алхамуудыг хийж болно:
Хайлт хийхэд чинь тохирсон 20 ширхэг үр дүнгийн гарчиг харагдана. Төгсгөл хэсэгт нь дараагийн 20 баримтыг харуулах товч байгаа. Тэндээс та гурав дахь 20 баримтыг үзэх, эсвэл эргээд эхнийх рүү буцах гэсэн товчнуудыг олж харна. Баримтын нэр дээр юм уу эсвэл дэргэдэх жижиг товч дээр дарж нээж үзнэ үү.
Хамгийн ихдээ 100 үр дүн гарч ирэхээр тохируулсан бөгөөд та тэрнийг сүүлд хуудасны дээд талд байрлах ТОХИРГОО товч дээр дарж өөрчлөх боломжтой.
Хайлтын талбарт таны оруулсан текстийг “хайлтын нэр томъёо” гэж нэрлэдэг. Нэр томъёо бүр үсэг, тооноос бүрдэнэ. Нэр томъёонууд дундаа зай авч тусгаарлагдана. Ямар нэгэн цэг гэх мэт тэмдгүүд байх юм бол тэрнийг зай авсан хэмээн хүлээн авна. Дундаа цэгтэй үг хайж болохгүй.
Жишээлбэл, хайлт
гэсэн хайлт дараах байдлаар уншигдана
Хоёр төрлийн хайлт байдаг.
Бүтэн өгүүлбэр, улмаар хэсэг өгүүлбэрүүд, догол мөр хүртэл оруулж хайлт хийсэн ч болно. Ганц нэр томъёог оруулж хайлт хийвэл үр дүн нь нэр томъёоны илрэлийн давтамжаар эрэмбэлэгдэн гарч ирнэ.
Ихэнх цуглуулгад хайлт хийхийн тулд өөр өөр индекс ашиглаж болно. Жишээ нь, зохиогч юм уу гарчгийн индекс байж ч болох юм. Эсвэл бүлгийн болон догол мөрийн индекс байж болно. Ерөнхийдөө таны ямар индексээр хайж байгаагаас үл хамааран бүрэн тохирсон хайлтын үр дүн гарч ирдэг.
Хэрэв баримт нь ном байвал зохих газраа нээгдэх болно.
Та ТОХИРГОО товч дээр дарснаар хуудасны дээр гарч ирэх зарим нэмэлт сонголтуудыг ашиглан интерфэйсээ өөртөө тохируулан засч болно.
Вэб хуудсуудын цуглуулгад Greenstone системийн навигацийн талбар баримтын хуудас бүрийн дээд хэсэгт гарч ирэх ба хайлтаа хийж дууссаны дараа орсон хуудас тань тийм талбаргүйгээр гарч ирэх болно. Өөр хайлт хийхийн тулд та браузерынхаа буцах товчийг дарах хэрэгтэй. Мөн таныг электрон номын сангаас гараад интернэт рүү чиглэсэн линк дарахад Greenstone системийн анхааруулах зурвас илгээдэг. Зарим вэб цуглуулгуудын “Хайлтын үр дүн” хуудсанд электрон номын сан дахь вэбүүдийн хуулбар хуудаснууд руу биш жинхэнэ URL руу нь чиглүүлсэн линк гаргах эсэхийг тохируулж болдог.
Та нарийвчилсан хайлт хийвэл & ("ба"), | (for "эсвэл"), and ! ("үгүй") гэсэн үгнүүд ашиглаж илүү лав хайлт хийх боломжтой.
Хоёр хэсэг товчнуудаар таны хайлтын текстийг хянадаг. Нэгдүгээрх нь (“үсгийн том, жижгийн ялгаа” гэсэн) үсгийн том, жижиг нь тохирч байгаа эсэхийг шалгадаг. Хоёр дахь нь (“үгийн төгсгөл” гэсэн) үгийн төгсгөл тохирч байгаа эсэхийг шалгадаг. Том хэмжээний хайлтын талбар гаргах боломжтой учир та бүтэн догол мөрөөр нь хайлтыг явуулж болох юм. Тийм том хэмжээний хайлт хийж байгаа гэхэд тун хурдан үр дүн гарна.
Жишээлбэл, хайлт хийхдээ үсгийн том/ жижиг хамаарахгүй болон үгийн төгсгөл хамаарахгүй гэж сонгосон байвал,
гэсэн хайлтыг дараах маягаар авч болно:
"African" гэдэг үгний эхний том үсэг нь жижиг болон хувирч, "n" болон "ing" төгсгөлүүд нь "African", "building" зэрэг үгнүүдээс харгалзан хасагдана. (мөн "builds" гэдэг үгнээс "s" үсэг хасагдана).
Та бас "нарийвчилсан" хайлтын горимд шилжиж AND (&), OR (|), NOT (!) зэрэг нэр томъёонуудыг ашиглан хайлт хийж болно. Ингэснээр илүү сайн хайлт хийх боломж бүрэлдэнэ. Архивт хайх тохиргоог идэвхижүүлж сүүлийн хэдэн хайлтыг харж болно. Энэ тохиргоог ашигласнаар өмнөх хайлтуудыг илүү сайжруулан гүйцээх боломжтой. Эцсийн нэг сонголт нь хайлтын үр дүн болон дэлгэцнээ харуулах үр дүнгийн тоог хязгаарлах боломж юм.